Жак Уэтерфорд нь АНУ-ын Миннесота мужийн Макалестерийн Их сургуулийн Хүн судлалын тэнхимийн тэргүүн, Монголын Чингис хаан Их сургуулийн хүндэт профессор хүн юм.
1990-ээд оны дунд үеэс эхлэн монголд удаа дараа ирж, монголын тал нутгаар аялан, судалгааны ажил хийхийн зэрэгцээ ирээдүйтэй авьяаслаг монгол залуусыг АНУ-ын их дээд сургуулиудад сургах талаар сэтгэл тавин хөөцөлдөж, цөөнгүй залуусыг өөрийн хөрөнгөөр сурган боловсруулсан байна. Мөн тэрбээр сүүлийн 20 гаруй жилийн туршид уйгагүй эрж цуглуулсны хүчинд 1479 оноос XIX зуун хүртлэх хугацаанд өрнөдийн орнуудад Монгол орны газар зүй, хил хязгаарыг хөрш зэргэлдээ орнуудтай нь хамт дүрслэн тэмдэглэж байсан үнэтэй ховор 50 гаруй газрын зургуудын эх хувилбарыг олж цуглуулж чадсан нь манай түүх судлалд маш үнэтэй ховор цуглуулга болжээ.

Дэлгэрэнгүй...